Хүлээн авна Даваа–Баасан 08:00–11:40

Эрүүл мэндээ сэргээх нарлаг орчин

Мэс заслын дараах нөхөн сэргээлтийг уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны аргаар, туршлагатай эмч нарын хяналтад.

  • Эрүүл мэндийн даатгалаар
  • Урьдчилсан шинжилгээгүй
  • Жилийн 4 улиралд
80+ор бүхий сувилал
8000үйлчлүүлэгч жилд
20+мэргэжилтэн
4клиникийн профессор
Бидний тухай

Туршлагатай баг, тав тухтай орчин

“Наранжинс” сэргээн засах анагаах ухааны төв нь жилийн 4 улиралд мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ голлон эрхлэх 40 ор, улирлын онцлогтой 40 гаруй ор, нийт 80 гаруй ортой.

Оношийн бүлгээр жилдээ 8000 хүн хүлээн авах хүчин чадалтай. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны байгууллагуудтай хамтран ажилладаг.

Клиник сэргээн засах, уламжлалт эмчилгээний сувилал, хоол үйлдвэрлэл, захиргаа аж ахуй гэсэн 4 тасаг нэгжтэй. Клиник тасаг нь зүрх, тархи, хэвлийн хөндий, үе мөчний хагалгааны дараах болон зүрхний шигдээс, тархины харвалтын эрт үеийн сэргээн засах эмчилгээтэй үйлчлүүлэгчдийг нарийн мэргэжлийн эмнэлгүүдээс хүлээн авдаг.

Клиник, сэргээн засах
Уламжлалт эмчилгээ
Хоол үйлдвэрлэл
Захиргаа, аж ахуй
Үйлчлүүлэгчдийн эрх ашгийг дээдлэн, уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны эмчилгээний аргуудыг хослуулан эмчилгээ, үйлчилгээг чанартай үзүүлэх нь бидний эрхэм зорилго.
Наранжинсийн эмч, сувилагч нар

Мэргэжилтний бүрэлдэхүүн

Сэргээн засах, уламжлалт, дотор, мэдрэл, онош зүйн нарийн мэргэжлийн эмч, мэргэшсэн сувилагч, тогооч зэрэг 20 гаруй ажилтантай.

4Клиникийн профессор
5Магистр зэрэгтэй их эмч
3Тэргүүлэх зэрэгтэй их эмч
3Ахлах зэрэгтэй их эмч
6Ахлах зэрэгтэй сувилагч
1МУ-ын зөвлөх хоолны инженер-технологич
36% нь мэргэжлийн болон боловсролын зэрэг цолтой
Бүртгүүлэх заавар

Сувилалд хэрхэн ирэх вэ?

Урьдчилан шинжилгээ өгөх шаардлагагүй. Доорх нөхцөл, бэлтгэлтэйгээ танилцаад ажлын өдрүүдэд ирээрэй.

Шаардлага

  • Эрүүл мэндийн даатгал сүүлийн 5 жил төлөгдсөн байх
  • Хувийн эрүүл мэндийн картаа авчрах

Шаардлагатай тохиолдолд зүрхний цахилгаан бичлэг авна.

Хүлээн авах цаг

Ажлын өдрүүдэд, Даваа–Баасан

08:00–11:40

Энэ хугацаанд сувилуулагчийг хүлээн авна.

Эмнэлгийн хуудас

Сэргээн засах тасагт заалтын дагуу эмчилгээ, сувилгаа хийлгэсэн үйлчлүүлэгчид “Эмнэлгийн хуудас” (лист) олгоно.

Авчрах зүйлс

  • Иргэний үнэмлэх
  • Сувилуулагчийн хувийн өвчний карт
  • Бэлтгэлийн хувцас, халад, тавчик
  • Ванны алчуур, гарын алчуур, шүдний сойз, ариун цэврийн цаас
  • Биеийн тос (baby тос, сүүлний тос, шар тос)
  • Эмчилгээнд орохдоо дэвсэх даавуу
  • Цайны аяга, халбага, сэрээ

Эмчилгээний хэлбэр

Хөтөлбөрт эмчилгээ. 5 өдрийн хоргүйжүүлэх, сэргээх цогц хөтөлбөр.

Заалтаар сонгох. Эмчийн заалтаар, батлагдсан үнэ тарифын дагуу хийнэ.

Хөтөлбөрт эмчилгээ

Хоргүйжүүлж, ядаргаа тайлах 5 өдрийн хөтөлбөр

Бие махбодийг хоргүйжүүлж, ядаргаа тайлах, сэргээх цогц эмчилгээ. Өдөр бүр эмчийн хяналтад явагдана.

42,000₮ / 1 өдөр
ХугацааДаваа–Баасан
Эмчилгээний цаг08:20–16:00
Үргэлжлэх5 өдөр
  • Бодисын солилцооны өөрчлөлтөөс үүссэн дотоод хордлого тайлна
  • Гадаад орчны нөлөөнөөс үүссэн хордлого тайлна
  • Ядаргаа, сульдлыг бууруулна
  • Харшил багасгана
  • Арьсны батгашилт, үрэвслийг бууруулна
  • Үе мөч, нурууны архаг өвдөлтийг намдаана
  • Жин хасахад дэмжлэг үзүүлнэ
01дэх өдөр
  • ЭХО оношлогоо
  • Рашаанаар гэдэс угаах
  • Хоргүйжүүлэх аппарат
  • Толгой, хүзүү, сэрвээний иллэг
02дахь өдөр
  • Infra red мини саун
  • Хоргүйжүүлэх аппарат
03дахь өдөр
  • Сувдан ванн (рашаан)
  • Хоргүйжүүлэх аппарат
  • Бүтэн биеийн бариа
04дөх өдөр
  • Infra red мини саун
  • Хоргүйжүүлэх аппарат
05дахь өдөр
  • Рашаанаар гэдэс угаах
  • Хоргүйжүүлэх аппарат
  • Толгой, хүзүү, сэрвээний иллэг

Заалтаар сонгон хийх эмчилгээ бүрийн үнийг рецепшнээс лавлана уу.

Сэргээн засах эмчилгээ

Оношоос хамаарсан эмчилгээний багц

Эмнэлэгт мэс засал хийлгэсэн, эмийн эмчилгээ хийлгэсний дараа танд тохирсон сэргээн засах эмчилгээ, сувилгааг сонгоно.

Зүрхний шигдээсийн дараа

Зүрх судасны үйл ажиллагааг аажмаар сэргээх эмчилгээ.

  • Эмчилгээний хоол
  • Хэсгийн иллэг
  • Хүчилтөрөгч эмчилгээ
  • Эмчилгээний тусгай дасгал
  • Усан эмчилгээ (заалтаар)

Сувилалд хүлээн авах өвчний жагсаалт

Эмнэлэгт мэс засал, эмийн эмчилгээ хийлгэсний дараа доорх оноштой үйлчлүүлэгчдийг хүлээн авна.

  1. Зүрхний шигдээсийн хурц үе өнгөрснөөс хойш 1.5–2 сарын дараа. Цусны эргэлтийн дутмагшил IIА үеэс хэтрээгүй, артерийн даралт ихдэх өвчин I–II шатанд, зүрхний хэм, дамжуулалтын алдагдлын хүнд хэлбэргүй байх.
  2. Зүрхний мэс ажилбарын дараа 1–6 сар өнгөрсөн, хэрэх өвчний идэвхжилгүй, цусны эргэлтийн дутмагшил IIА үеэс хэтрээгүй.
  3. Тархины цусны эргэлтийн түр зуурын хямралын дараах үе.
  4. Цус харвасан болон тархины шигдээсийн дараа 1.5–2 сараас доошгүй хугацаа өнгөрсөн. Артерийн даралт тогтвортой, бусад хүндрэлгүй, сэтгэц хэвийн, өөртөө үйлчлэх чадвар сэргэж буй үе.
  5. Мэдрэлийн мэс ажилбарын дараах үе. Тархинд цус харвалтын мэс ажилбараас хойш 1.5–2 сар өнгөрсөн, шарх эдгэрсэн, даралт тогтворжсон, өөртөө үйлчлэх чадвар сэргэж буй.
  6. Ходоод, дээд гэдэсний шархлааны идэвхжилт буурсан болон намжмал үе. Үйл ажиллагааны алдагдалгүй, цус алдалт болон бусад хүндрэл илрээгүй.
  7. Ходоод, дээд гэдэсний шархлаа болон цөсний замын мэс заслын дараах эрт үе. Үрэвсэл, халдвар, хүндрэлийн шинж илрээгүй байх.
  8. Шээс, бэлгэсийн эрхтний мэс заслын дараах үе.
  9. Умай, дайвар, өндгөвчний мэс заслын дараах хүндрэлгүй үе.
  10. Бөөрний хагалгааны дараах эрт үе, хүндрэлгүй.
  11. Түрүү булчирхайн мэс заслын дараах үе, хүндрэлгүй.
  12. Эм бэлэг эрхтний мэс заслын дараах эрт үе.
  13. Нүүрний мэдрэлийн эмгэг, хэвтүүлэн эмчилгээний дараах эрт үе.
  14. Нугалам хоорондын ивэрхий авах болон ламинэктомийн хагалгааны дараа. Өөртөө үйлчлэх, бие даан хөдлөх чадвартай байх.
  15. Бамбай булчирхайн мэс заслын дараах эрт үе. Үрэвсэл, хүндрэл, хордлогын шинж илрээгүй.
  16. Хиймэл үе суулгах мэс ажилбарын дараах үе. Халдвар, үрэвслийн хүндрэлгүй, өөртөө үйлчлэх, бие даан хөдлөх чадвартай.
Үзлэг, эмчилгээ, сувилгаа

Уламжлалт ба орчин үеийн эмчилгээ нэг дор

ОХУ, БНСУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн дэвшилтэт технологийн 20 гаруй нэр төрлийн аппарат, багаж төхөөрөмж ашигладаг.

Эмчийн үзлэг, зөвлөгөө

Сэргээн засахДотор, зүрх судасУламжлалтХоол зүйМэдрэл

Багажийн оношлогоо

4D ЭХОЗүрхний цахилгаан бичлэгЦусан дахь сахарХолестерин

ЭХО: хэвлий, ураг, бамбай, хөх, эмэгтэйчүүд

Физик эмчилгээ

Цахилгаан гүйдэл · 8 төрөлБичил долгион · 3 төрөлГэрлийн долгион · 3 төрөлМеханик · 4 төрөл

Хоргүйжүүлэх (детокс) эмчилгээ

Дотоод болон гадаад хордлогыг цахилгаан гүйдлээр гадагшлуулна.
Бодисын солилцооны үр дүнд үүссэн дотоод хор болон гадаад орчноос орсон хордлогыг тодорхой давтамжтай цахилгаан гүйдлээр гадагшлуулна.
  • Цусыг цэвэрлэх
  • Бодисын солилцоо, цусны эргэлтийг сайжруулах
  • Элэг, бөөрний үйл ажиллагааг дэмжих
  • Дархлааг сайжруулах

Infra red мини саун

Нарс модон торхон саун, инфра улаан туяагаар халдаг.
Инфра улаан туяа биед 4 см хүртэл нэвтэрнэ. Ердийн саунаас зөөлөн үйлчилгээтэй ч хорт бодисыг 4 дахин илүү гадагшлуулдаг.
  • Булчин, судасны агчлыг сулруулах
  • Нуруу, үе мөчний архаг өвчинд
  • Хаван, үрэвслийг намдаах
  • Мэдрэлийн системийг тайвшруулах

Иллэг эмчилгээ

Цус, тунгалгийн эргэлтийг сайжруулж, булчинг сулруулна.
Арьсны эд эсийг механикаар цочроож, тайвшрах, таатай мэдрэмж төрүүлнэ.
  • Булчингийн үйл ажиллагааг сэргээх
  • Сэтгэл санааг тайвшруулах
  • Өвдөлт намдаах
  • Нойр сайжруулах

Зүү, төөнө засал

Биологийн идэвхт сүвүүдээр энерги, цусны гүйдлийг тэнцвэржүүлнэ.
Мэдрэл, тунгалгийн тогтолцооны үйл ажиллагааг тэгшитгэнэ.
  • Үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах
  • Тайвшруулах, сэргээх
  • Дотор, мэдрэл, тулгуур эрхтний өвчинд

Шимжүүлэх бариа

Сүү, тос, шөлөн бариа. Монгол уламжлалт арга.
Уламжлалт анагаах ухааны оношлогоонд тулгуурлан, хий арвидсан, ядаргаа сульдлын үед биеийг тамиржуулж шимжүүлнэ. Хий, шар, бадганы тэнцвэрийг бий болгож, мэдрэл булчингийн үйл ажиллагааг сэргээнэ.

Хүчилтөрөгч эмчилгээ

Хамраар болон коктейль хэлбэрээр.
Цусан дахь хүчилтөрөгчийг нэмэгдүүлнэ. Хүчилтөрөгчийн архаг дутагдал, даралт ихсэх, амьсгал, зүрх судасны өвчний үед хэрэглэнэ. Артерийн даралтыг тогтворжуулна.

Лимфодренаж, прессо эмчилгээ

Гар, хөл, биеийн даралтат массаж.
Вен, лимфийн урсгалыг идэвхжүүлж, хаван арилгах, хор гадагшлуулах, бодисын солилцоог идэвхжүүлнэ. Нэг удаагийн эмчилгээ нь гар массажны 10–12 удаатай тэнцэх нөлөөтэй.

Хаш чулуун ор

Нурууны дагуух дулаан, механик иллэг.
Халсан хаш чулуу нил улаан туяа ялгаруулж, өвдөлт намдааж, цусны эргэлтийг сайжруулна. Стрессийг бууруулж, булчингийн уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.

3D массажны сандал

Жингүйдэх мэдрэмжтэй бүрэн суллах массаж.
Булчин суллах, цус, тунгалгийн эргэлтийг эрчимжүүлэх замаар ядаргаа тайлж, өвдөлтийг намдаана.

Хөдөлгөөн засал, биеийн тамир

Саа саажилтын дараах хөдөлгөөний чадварыг сэргээнэ.
Цус харвалт, нуруу нугасны гэмтлийн дараа тусгай багаж ашиглан хөдөлгөөний чадварыг боломжит дээд түвшинд хүргэнэ. Тогтмол дасгал нь чихрийн шижин, таргалалт, даралт ихсэхээс сэргийлнэ.

Нурууны татлага

Хүзүү, бүсэлхий нурууны булчинг сулруулна.
Ивэрхий, остеохондроз, радикулит, муруйлт, мөрний өвдөлт зэрэг булчин чангарсан үед үр дүнтэй.

Парафин, гал засал

Дулааны эмчилгээ, цусны эргэлтийг сайжруулна.
Парафин эмчилгээ нь судсыг өргөсгөж, эдийн тэжээл, үений хөдөлгөөнийг сайжруулна. Гал засал нь хий цусны гүйдлийг тэнцвэржүүлж, үрэвсэл, хавангийг бууруулна.

Бусад эмчилгээ, сувилгаа

Эмчийн заалтаар хийгдэнэ.

CPM аппаратын эмчилгээУсан шүршүүрХэсгийн иллэг, бумбаХануур, самнуур, шивүүрЭмийн эмчилгээМэс заслын шархны боолтЭлектрофорезУВЧУльтразвукЛазерАмплипульсTENSBiomix
Байр, хоол, нэмэлт үйлчилгээ

Эмчилгээний хооронд тав тухтай амраарай

Бүх өрөө агааржуулалт сайтай, дулаахан, ая тухаар бүрэн хангагдсан.

Өрөөний ангилал

ТөрөлӨрөөний дугаар
Люкс, гэр бүлийн201, 301
Люкс302, 303
Хагас люкс308
Стандарт203–209, 303
Энгийн өрөө304
Канад технологийн гэр Гадаа—
Арга хэмжээний том гэр—

Хоол

  • Өглөөний хоолБүфет хэлбэрээр
  • Сувиллын хоолЭмчилгээний горимд тохирсон, илчлэгийн мэдээлэлтэй
  • Захиалгат хоолҮнийг рецепшнээс лавлана
  • Нэмэлт хоол, зуушЗахиалах боломжтой

Өрөөний тохижилт

Угаалгын өрөө, шүршүүр
Зурагт
Хөргөгч
Үнэгүй Wi-Fi
4 давхар вакуум шилтэй цонх
Дуу чимээ, дулаан алдагдлаас хамгаалсан
Саун

Бусад үйлчилгээ

  • Саун
  • Саам эмчилгээ06:20–08:10
  • ЭКО караоке
  • Сагсан бөмбөг
  • Нэмэлт бариаТолгой, хөл
  • Хоногийн үйлчилгээ, эмчилгээ
Хамтын ажиллагаа

Олон улсын түншлэл

Дотоодын нарийн мэргэжлийн эмнэлгүүдээс сувилуулагч хүлээн авахаас гадна БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны байгууллагуудтай хамтран ажилладаг.

Хамтран ажилладаг эмнэлгүүд
ЭМНЭЛГҮҮД
БНХАУ, ӨМӨЗО
БНХАУ · ӨМӨЗО
Холбоо барих

Эрүүл амьдрал эндээс эхэлнэ

Эмчилгээ, өрөө, үнийн талаар утсаар лавлах эсвэл Facebook хуудсаар бидэнтэй холбогдоорой.

Утас9511-9231
Facebookfacebook.com/naranjinsmgl
Хүлээн авахДаваа–Баасан, 08:00–11:40
Эмчилгээний цаг08:20–16:00
БайршилGoogle Maps дээр харах
9511-9231